Японы Айчи муж, Нагояа хотод Азийн зуны спортын 20 дахь наадам энэ сарын 19 -нд "хөшиг"-өө нээнэ.
Тус наадамд 45 Үндэсний олимпын хорооны 15.000 гаруй тамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөх бол Монгол Улсаа төлөөлж 31 спортын төрөлд 300 гаруй тамирчин өрсөлдөх юм.
Есдүгээр сарын 2-ны өдөр ОУОХ-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Азийн наадмыг сурвалжлан ажиллах Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн уран бүтээлч мөн шууд дамжуулалтын телевизүүдэд албан ёсны мандатыг гардуулан өгсөн бол энэ өдрүүдэд спортын сэтгүүлчдийн түрүүч арлын орныг зорьж, Азийн наадам сурвалжлах бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ.
20 дахь удаагийн Азийн наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн 40 орчим сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач сурвалжлан ажиллана. Ялангуяа спортын гэрэл зурагчид энэ удаагийн наадмыг өргөн бүрэлдэхүүнтэй зорьж байгаа.
Мэдээллийн Zindaa.mn сайтын сэтгүүлчид энэхүү багийн эгнээнд багтан, Азийн спортын наадмыг хоёр дахь удаагаа уншигчдадаа сурвалжлан ажиллах гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )