Азийн 20 дахь удаагийн наадмын талбайн хоккейн төрөлд оролцож буй Өмнөд Солонгосын шигшээ багийн төрийн дууллыг Умард Сонгосынхтой андуурч эгшиглүүлжээ. Улмаар өрсөлдөгч Бангладешийн төрийн дууллын дараа Өмнөд Солонгосын төрийн дууллыг дахин эгшиглүүлжээ.
Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс болчимгүй алдаа гаргасандаа албан ёсоор уучлал хүссэн байна.
Өмнөд Солонгосын Спорт, оилмпын хороо уг үйл явдлыг байж боломгүй алдаа гэж мэдэгдээд дахин ийм алдаа гаргахгүй байхыг онцлон тэмдэглэжээ. Тус хорооны ерөнхийлөгч Рю Сын-Мин хэлэхдээ "Манай үндэстний бэлгэдэл болсон төрийн дууллыг олон улсын олон спортын арга хэмжээнд буруу эгшиглүүлэх нь огт хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд бид энэ асуудлыг туйлын нухацтай авч үзэж байна" гэжээ.
Хэдийгээр буруу сүлд дуулал эгшиглэсэн ч Өмнөд Солонгосын шигшээ баг өрсөлдөгч Бангладешийн шигшээг 5-0 харьцаагаар буулган авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )