Монголын агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Ухаа худгийн коксжих нүүрсний уурхай руу тогтмол нислэг үйлдэхээр боллоо. Өнөөдрөөс эхэлж байгаа Улаанбаатар-Тавантолгой чиглэлийн энэхүү нислэгт 93 хүний суудалтай, дөрвөн тийрэлтэт хөдөлгүүртэй “Авро Ар-Жэй- 85” маркийн онгоц үйлчлэх юм байна. Энэ чиглэлийн нислэг долоо хоногийн мягмар, пүрэв, бямба гаригт үйлдэгдэнэ.
А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )