Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах 6,000 ам метр талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах тохижилтын ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс нар тус талбайд ажиллаж, тохижилтын ажлын явцтай танилцлаа.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва зургаадугаар сарын 19-нд тус газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гаргасан юм. Үүний дараа талбайн хөрс дүүргэлтийн ажлыг Баянзүрх дүүрэг хариуцан гүйцэтгэж, 2,000 гаруй хово шороо асган, газрыг бүрэн тэгшилжээ.

Улмаар энэ сарын 9-нөөс нийслэлийн зүгээс тохижилтын ажлыг эхлүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 15 гэхэд 90 хувьд хүргэхээр төлөвлөжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top