Улсын хэмжээнд 2026 оны ургац хураалтын ажил үргэлжилж байна. Аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар төмс хураалт 100 хувьд хүрсэн бол үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ онд улсын хэмжээнд нийт 580.4 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс 369.7 мянган га-д үр тариа, 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээлийн ургамал, 90.4 мянган га-д тосны ургамал тариалсан байна.
Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвтэй байна.
Ургац хураалтын явц
Аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 303.2 мянган га талбайгаас 509.2 мянган тонн үр тариа хураан авчээ. Мөн 12.8 мянган га талбайгаас 169.1 мянган тонн төмс, 11.9 мянган га талбайгаас 177.6 мянган тонн хүнсний ногоо хураасан байна.
Түүнчлэн 67.7 мянган га талбайгаас 189.0 мянган тонн малын тэжээлийн ургамал, 47.5 мянган га талбайгаас 30.8 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )