Р. Фрийдландын мэдэгдэл дахин шуугиан дэгдээжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04

Канадын Ванкувер хотноо энэ долоо хоногийн эхээр болсон Ази, Номхон далайн орнуудын уул уурхай ашигт малтмалын чуулга уулзалт дээр "Айвенхоу майнз" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Роберт Фрийдландын хэлсэн vг дахин шуугиан дэгдээсэн тухай Канадын “Тлоб энд мэйл" сонинд нийтэлжээ. Сонины нийтлэлд "Айвенхоу майнз" компанийн Бирм дэх бизнес болон Монголд явуулж байгаа vйл ажиллагааных нь талаар дурджээ. Өмнө нь "Айвенхоу майнз" Мьянмар дахь хамтарсан vйлдвэрт оруулсан хувь хөрөнгөө худалдахаар хөөцөлдөж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Өнгөрсөн 2006 оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын нэгэн компанид өөрт ноогдох хувийн ихээхэн хэсгийг худалдах санамж бичиг байгуулсан. Өмнөд Солонгосын консорциум ногдол хувийнх нь талыг худалдан авах санал тавьж байсан гэсэн мэдээлэл байдаг.  Гэхдээ Өмнөд Солонгосын ямар компани болох талаар тодорхойгvй байна. Тэгээд ч энэ төдийлөн амжилттай ажил хэрэг болоогvй бололтой гэж “Глоб энд мэйл" дvгнэжээ. Хамгийн анхаарал татаж байгаа мэдээлэл нь "Рио Тинто" компани өнгөрсөн аравдугаар сард Монголын Оюу толгой төсөлд "Айвенхоу майнз"-тай хамтран ажиллахаар шийдвэрлэхдээ Мьянмар дахь хөрөнгө оруулалтаасаа татгалзах шаардлага тавьсан гэжээ. Дэлхийд тэргvvлэгч "Рио Тинто" компани "Айвенхоу Майнз"-тай Оюу толгой төсөлд хамтран ажиллаж байгаа, цаашид эзэмших хувиа ихэсгэж ч магадгvй гэсэн мэдээлэл байгаа юм.
“Глоб энд мэйл"-д "Айвенхоу майнз" дээрх шаардлага хvлээж авсан бололтой гэж мэдээлсэн байна. Учир нь энэ оны хоёрдугаар сард "Айвенхоу Майнз" Мьянмар дахь Монивер Копперийн төслийнхөө 50 хувийг гуравдагч талд албан ёсны итгэмжлэлээр шилжvvлсэн тухай нийтлэлд дурджээ. Гэхдээ энэхvv гуравдагч талын нэр, байршил тодорхойгvй байгаа гэнэ. Улс төрийн нөхцөл байдал хурцдаад байгаа Мьянмар улсад "Айвенхоу майнз"-ийн Монива Коппер төслийн хамтарсан vйлдвэр байдаг. Энэхvv vйлдвэрийг анх байгуулахад цэргийн дэглэмтэй, хvнд хэцvv нөхцөлд ажиллах шаардлага байна уу гэсэн шvvмжлэл гарч байсан. Гэхдээ Фрийдланд төслөө хамгаалан Мьянмарын ард тvмэнд хамтарсан vйлдвэр vр ашгаа өгнө гэж мэдэгдэж байжээ. Тэрээр мөн "Азид ардчилал жинхэнэ утгаараа хөгжсөн орон ганц ч байхгvй. Гэвч тухайн улс орны эдийн засаг хөгжихийн хэрээр дэлхийн соёл сэтгэлгээ нэвтэрдгийг тvvх харуулсан" гэж хэлжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top