Усны газраас хийсэн шалгалтаар жилээс жилд олон гол горхи ширгэж байгаа нь тогтоогджээ. Тухайлбал Булган аймгийн нутаг дэвсгэрт хийсэн бүртгэлээр 485 гол горхи, 633 булаг, 52 рашаан, 106 нуур, 373 өрөмдмөл худаг, 173 богино яндант худаг, 463 энгийн уурхайн худаг, гурван цэвэрлэх байгууламж, таван услалтын систем, хоёр үерийн хамгаалалтын далан, хоёр цооног нийт 2297 уст цэг тоологджээ. Ингэснээр аймгийн хэмжээнд 51 гол горхи, 23 нуур, 205 булаг, гурван рашаан хатаж ширгэсэн болох нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )