Аянганд нэрвэгдсэн хоёр айлын 6 хүний амийг 24 настай хэлгүй, дүлий залуу аварч чаджээ. 2011 оны 8-р сарын 3-ны өдрийн 15 цагт Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн Их бургастай гэдэг газар дуу цахилгаантай аадар бороо орж, тус нутагт зусч байсан А.Санги, Я.Даваасүрэн гэх хоёр малчин айлын хотонд аянга буужээ. Азаар хүний амь үрэгдээгүй ч хоёр гэр нь бүрэн шатаж, зургаан хүн орон гэргүй өмссөн хувцастайгаа үлджээ. Энэ тухай мэдээг сумын Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын тамгын газар 16 цагт аваад, хүн эмнэлэг, аврах багийг Тус сумын Тамгын газрын дарга ахлан 17 цагийн орчим газар дээр нь очсон байна. Тус хоёр айлынхнаас А.Оюунцэцэг гэгч нь баруун хөлөндөө 1-р цэргийн түлэгдэлт авч, аймгийн эмнэлэгт яаралтай хүргэгдсэн бол хоёр хүн хөнгөн түлэгдэж, сумын эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Аянга төмөр, металл зүйл рүү ихэвчлэн буудаг гэдэг. Гэтэл аянга буух үеэр айлын хүмүүс гэртээ байсан бөгөөд айлуудын ойр орчим морины уяа байгаагүй, гар утастай хүн ч байгаагүй аж. Харин тус айлуудын хаяанд машин, мотоцикль тавиатай байсан нь аянга татсан байх талтай гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа юм байна. Тус айлын хүмүүсийн ярьж байгаагаар... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )