Нинжа нар алттай шороо авахаар уурхай руу дайрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 07


 

 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт  ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Холдинг” компани руу хувиараа алт олборлож байгаа нинжа нар дайрч  хамгаалагч залууг хутгалжээ гэсэн дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн хэлтсийнхэн очоод арав гаруй залуусыг баривчилжээ.  Нинжа нар портертой алт олборлож буй газар руу дайрч орсоноос хамгаалагч нинжа нарын дунд мөргөлдөөн болсон байна.  Нинжа нарын ихэнх нь Дархан-Уул аймгийн Шарын Гол сумын иргэд байсан бөгөөд тэд: Ойр хавийн газруудаас алт ер гарахаа больсон. Шатахууны мөнгө ч байхгүй хоосон буцах гээд байгаа болохоор аргаа бараад тийшээ очсон юм. Амьдрахын тулд ийм алхам хийлээ хэмээн мэдүүлжээ. Шарын гол сумын цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж байгаа ажээ.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top