Таван толгойн өдий зэрэгт яваа нь Батж.Батбаярын гавьяа гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Тавантолгойн экспортын нээлтээр олны танил хүмүүс байсан юм. Тэдний ихэнх нь Тавант толгойн өдий зэрэгтэй яваа нь миний гавьяа гэж ам уралдан ярьж байгаа харагдсан. Тэдний дундаас үнэн ярьсан  нь ч бий, нүүр улаймаар худлаа хэлсэн нь ч бий. Таван толгойг өдий зэрэгт хүргэх гэж олон хүн оролцсон, зүтгэсэн, бие сэтгэл, эд хөрөнгөө зориулсан нь тодорхой. Гэхдээ  уурхайн хувьцаанаас нэлээдийг эзэмшиж байгаад хувиа тохиролцооны замаар төрд өгсөн Батж.Батбаяр ямар хувь нэмэр оруулсныг хэлж мэдэхгүй юм.  Мань эр "Энэ уурхайн анхны өрмийг би тавьж ийм болгох замыг нээсэн юм" гэж хамт байсан хүмүүстээ хэлж байна лээ.  Нэг талаас нь харвал  хувьцаагаа төрд зарсан нь түүний “гавьяа”, нөгөө талаас нь харвал ингэж ярьж суух нь харамссан, бас  их идсэн хүний яриа гэж нээлтэд байсан хүмүүс ярилцаж байсан. 

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top