Архангайн Онцгой байдлын хэлтсийнхэн хүний амь эрсдүүлэлгүй ажиллав

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Долдугаар сарын 26-наас эхлэн олон хоног бороо үргэлжлэн орж урд ба хойд Тамирын голын эхний сарьдгуудаар нэлээд цас унаж, дараа нь тэнгэр гэнэт цэлмэн 2-3 өдөр нар хурцаар ээснээс болж усны төвшин огцом нэмэгдэн үерийн аюултай түвшинд хүрэв. Энэ өдрүүдэд багагүй айл өрх усанд автаж, зам гүүрээр автомашин явах боломжгүй болж, эрчим хүчний тулгуур багана унаж, эргээсээ хальсан үерийн ус “Тамирын хурд-3" даншгийн наадамч түмний тав тухыг алдагдуулав. Ийм хэцүү үед аймгийн Онцгой байдлын хэлтсийн удирдлага шуурхай арга хэмжээ авч ганц ч хүний амийг эрсдүүлэлгүйгээр олон хоног ажиллав. Дэд дэслэгч  Б.Мөнхжаргалаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийнхан Газ-66 маркийн машин болон завиар Булган сумын Ганц модны гармаас Тусгалт баг хүртэл урд Тамирын голын хөндийн усанд автсан 16 айл өрхийн 72 том, бага хүнийг нүүлгэн шилжүүлж аюулгүй газарт гаргав. Мөн ЗИЛ-130 маркийн хоёр автомашиныг уснаас татан гаргалаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bymbaa(103.11.195.143) 2013 оны 07 сарын 07

Minii smidatch bsan oron mutag mini ejii aaw mini shvvdee tungalag tamir eej mini bulgan uul aaw mini yum daa

0  |  0
bymbaa(103.11.195.129) 2013 оны 07 сарын 07

Turj ussun oron nutgaa mash ih sanaj bn end bichsen gaxaor miii ejii aawtaigaa amidarch bsan aguu nutag

0  |  0
Top