Булган аймаг иргэддээ гэр хуваарилж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

Булган аймгийн Засаг даргын тамгын газраас энэ жил тендер зарлаж 267 гэр бэлтгүүлэн өрх толгойлсон эмэгтэй болон нэн ядуу иргэдэд олгохоор бэлтгэн нийлүүлэгчээс хүлээн авах, сумдад хуваарилах ажлыг зохион байгуулж эхэллээ. Өнөө жил иргэдэд олгох гэрийг урьд жилүүдийнхээс эрс нэмэгдүүлэхээр шийдвэрлэн хөрөнгийн эх үүсвэрийг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн нэрээр хуваарилсан хөрөнгө оруулалтад хамруулахаар тооцож тэдгээрийг бэлтгэн нийлүүлэгчээр өөрийн аймгийн “Цуулбар өргөө”, мөн Улаанбаатар хотын “Мандал багана” компани, “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төв”-ийг сонгож 76.3-96 сая төгрөгөөр гүйцэтгүүлэх эрх олгож гэрээ байгуулан ажиллуулжээ. Энэ дагуу захиалгат гэр бэлэн болоод байна. Аймгийн хэмжээнд 58.3 мянга гаруй хүн амтай бөгөөд сумдын хүн амтай харьцуулан хөдөөгийн сумдад 5-16, аймгийн төв буюу Булган суманд 47 гэр олгохоор хуваарь гаргалаа. Мөн Тэшиг сум дахь хилийн цэргийн ангид хоёр гэр олгож, иргэдээс гэр орон, сууц хүсэх явдал байнга ирүүлдэг тул УИХ-ын гишүүний болон аймгийн Засаг даргын нөөцөд 22-25 гэр авч үлдэхээр болов. Энэ жилийн бэлтгэсэн гэрийн 31 хувь нь тав, 69 хувь нь дөрвөн ханатай ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top