Таван толгойгоос болоод эдийн засагч Н.Дашзэвэг боож үхэх гэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 11

Таван толгойн ордыг ашиглах арга, замын асуудал эдийн засагч, улс төрчдийн төдийгүй иргэдийн маань бухимдлыг  төрүүлсээр байна. Засгийн газар энэ талаарх шийдвэрээ гаргачихсан. Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлээд УИХ-д өргөн барина. Нөөцийн хэмжээгээр 7,5 тэрбум тонн гэгддэг энэ ордын төлөө гадаадын компаниуд хүч үзэн өрсөлдөж байгаа. Засгийн газрын шийдсэнээр Хятад, Америк, Орос, Монголын компаниуд энд үйл ажиллагаа явуулахаар болсон. Эдийн засагч Н.Дашзэвэгийн гаргасан тооцоогоор Таван толгой нь 1,2 их наяд ам. долларын баялагтай гэнэ. Нүүрсээ боловсруулаад худалдвал энэ үнэ 2-4 дахин өсөх боломжтой ажээ. Гэвч Таван толгойн төслийг Засгийн газар түүхий, буруу хийсэн хэмээн тэр үзэж байна. Тэрээр “Хятадын компанид Таван толгойг 30 жилээр түрээслүүлэх гэрээ болжээ” гэсэн нь олны анхаарлыг татлаа. Мэргэжлийн судлаач, эрдэмтэн хүний хувьд ийнхүү шүүмжлэхдээ “Бүтэн жил Засгийн газар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо энэ талаар ганц ч зөвлөлгөөн хийсэнгүй. Үүний учир нь одоо тодорхой болж байна. Энэ эрхмүүд авах авлигаа эрж хайж, нэхэж шаргуулдсаар цагаа барсан бололтой. Засгийн газар авсан авлигынхаа хэмжээгээр хятад, Америк, Оросын компаниудад хувь хэмжээ тогтоож өгөө юү гэх хардлага төрж байна” гэв. Эдийн засагч Н.Дашзэвэг  Таван толгойн гэрээнээс болоод боож үхэх нь холгүй яваа бололтой.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал    

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top