Ховд аймгийн нутагт ажилладаг Хөшөөтийн уурхайн үйл ажиллагааг Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийж буй шалгалттай уялдуулан түр зогсоосон байна. Харин энэхүү арга хэмжээнд нутгийн иргэд болон Ховд аймгийн Засаг дарга И.Нямдаваа нарс сэтгэл дундуур байгаа аж. Учир нь Сангийн яамнаас Хөшөөтийн уурхайгаас нэг тэрбум 400 гаруй сая төгрөгийг орон нутгийн орлогодоо оруулж, үйл ажиллагаа санхүүжүүлэх үүрэг өгсөн аж. Мөн нутгийн иргэдийн ажиллаж, амьдрах гол түшиц уурхай гэдэг утгаараа үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхийг хүсч буй бололтой. Тус уурхайн хувьд нүүрсний нөөц болоод чанараараа Таван толгойн дараа орох уурхай юм.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )