Хөшөөтийн уурхайг ирэх сард нээнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 15

Хөшөөтийн уурхайг 1960-аад оноос ашиглаж эхэлсэн. Тухайн үед жилдээ 10-30 мянган тонн нүүрс олборлож байсан аж. “Мон Эн Ко” компани Хөшөөтөд 40-50 сая тонн нүүрс байгааг тогтоосон. Ховд аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Хөшөөтийн уурхайг Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн тавдугаар сард түр хугацаанд хаасан.

Тухайн үед “Хөшөөтийн уурхай нүүрсний нөөц, чанараараа Тавантолгойн дараа ордог. Энэ уурхайг хаасан нь нутгийн иргэд болон аймгийн төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө. Сангийн яамнаас Хөшөөтийн уурхайн орлогоос нэг тэрбум 400 гаруй сая төгрөгөөр орон нутгийг санхүүжүүлэх үүрэг өгсөн” гэж Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа хэлж байсан.

Өнгөрсөн тавдугаар сард Хөшөөтөд жин хэмжүүр байхгүй тул хичнээн тонн нүүрс хилээр гарч буйг мэдэх боломжгүй. Тиймээс “Мон Эн Ко” компани замаа бүрэн тавьж, жин хэмжүүртэй болсон цагт үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохоор болсон. Одоогоор тус уурхайн замын ажил ид өрнөж байна. Аймгийн удирдлагуудын хэлснээр Хөшөөтийн уурхай ирэх сард нээгдэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: Зууны мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top