Газрын тосны хэрэглээ жилд 10 хувиар нэмэгдэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, бусад сум, орон нутгийн удирдлагууд болон тус аймгийн Ханбогд, Манлай, Хүрмэн, Гурван тэс, Баяндалай зэрэг сумын нутаг дэвсгэрийг хамарсан "Галба-XI", "Борзон-VП" талбайд үйл ажиллагаа явуулж буй "Зон Хэн Юу Тиан", "МСЗ Петро Монтолиа" ХХК хамтран Даланзадгад хотноо "Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв" сэдэвт орон нутгийн уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уг уулзалт, ярилцлагын үеэр газрын тосны салбарын үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Өмнөговь аймгийн удирдлага, иргэдэд хүргэснээс гадна дээрх талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй "Зон Хэн Юу Тиан" болон "МС8 Петро Монголиа" ХХК өмнөх онд хийж гүйцэтгэсэн, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан байна. Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээ 2000 оноос жилд дунджаар 10 хувиар өсч ирсэн бөгеөд уул уурхай, аж үйлдвэрийн салбар хурдацтай хөгжиж буй учир цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top