Таван толгойн ажилчид ажил хаяна гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 25

 Таван толгойн төсөл хэрэгжих шатандаа ороод байна. Эхний нүүрсээ Хятад руу тээвэрлэж эхэлсэн. Харин гадаадын хөрөнгө оруулалт, тендер, гэрээний асуудал нь хүлээгдээд байгаа. Энэ талаар маргаан ид өрнөж байна. Эдийн засагчдын маань ихэнх нь Таван толгойн гэрээний төсөл маш  муу болсон гээд байгаа. Техник эдийн засгийн үндэслэл  муутай, монголчуудынхаа нийтлэг эрх ашигт зохицуулаагүй, хятадуудад өндөр ашигтай болж байна гэх мэт шүүмж ер тасрахгүй байна. Мөн тэнд ажиллаж байгаа монгол ажилчид ч гомдол тавьж эхэлжээ. Таван толгойн ажилчдын цалин бусад уул уурхайн компаниудынхаас харьцангуй бага байдаг гэнэ. Тухайлбал, операторын чиглэлээр ажиллаж буй ажилчин тэнд сард 750 мянган төгрөг авч байхад ийм төрлийн ажилчин бусад аж ахуйн нэгжүүдэд 1.8 сая төгрөгийн цалинтай ажээ. Таван толгойн хамаг л хар бор ажлыг монголчууд хийж байгаа. Тиймээс тэдгээр ажилчид хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна хэмээн үзээд цалингаа нэмүүлэхийн тулд шаардлагатай бол ажил хаялт зарлана гэж мэдэгджээ.

Х.Тулга 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top