“Увс нуурын хотгор” хил дамнасан дархан цаазат газар боллоо

Админ | Zindaa.mn
2011 оны 08 сарын 31

“Увс нуурын хотгор” хил дамнасан дархан цаазат газар байгуулах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Хэлэлцээрт энэ оны 5 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Москва хотноо гарын үсэг зурсан юм. Увс нуурын ай сав, Увс нуурын хотгорын дархан цаазат газрууд 2007 онд НҮБ-ын Соёл, боловсролын байгууллага /ЮНЕСКО/-ын “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн шим мандлын дархан газраар батлагдаж, улмаар “Дэлхийн байгалийн өв”-өөр зарлагдсан байгалийн үнэт дурсгал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top