Та ураны талаар багагүй ярьдаг. Эл салбарын хөгжил ямар төвшинд байна вэ?
-Япон Улсад болсон атомын цахилгаан станцын ослын дараа ураны хэрэглээ, бодлого цаашид хэрхэн өрнөх вэ гэсэн хүлээлт улс орнуудад үүслээ. Герман 2020 он гэхэд атомын эрчим хүчнээс татгалзах тухай ярьж байна. Бид ураны бодлогоо дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулахгүй бол болохгүй. Хайгуул, судалгаа хийсэн байдлаас үзэхэд ураны нөөцөөр манай улс эхний 15-д ордог. Цаашид ч нөөц нэмэгдэх магадлалтай.
-Парламент ураны ордын тодорхой хувийг төрийн мэдэлд авах хууль баталсан. Хэрхэн хэрэгжиж байгаа вэ. Мардайн ураны ордын ашиглахад дөхөмтэй гэдэг. Та очиж үзсэн үү?
-УИХ төсвөөр ураны судалгаа, хайгуул хийсэн бол 51, тухайн компани хөрөнгөөрөө хийсэн тохиолдолд 34 хувийг төр эзэмшинэ гэж тодорхой заасан. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ бэрхшээлтэй зүйл байна. Дорнод аймагт ОХУ, Монголын хамтарсан "Дорнод уран" компани бий. Тусгай зөвшөөрөл, хувь эзэмших зэрэгтэй холбоотой маргаан үүсгэж Арбитрийн шүүхэд очсон тохиолдол гарлаа. Харин Мардайн ураны ордтой холбоотой нарийн зүйлийг мэдэхгүй юм. Уг нь дэд бүтэц бэлэн учраас ашиглахад хялбар болов уу. Ер нь ураны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд зогсонги байдалд орлоо.
-Арбитрийн шүүхэд "Хан ресурс" компани маргаан үүсгэх ямар шалтгаан байв?
-"Төв Азийн уран" компанийг ОХУ, Канад, Монгол хамтарч байгуулан зохих хувийг эзэмшсэн юм билээ. Канад 58, ОХУ, Монгол Улс тус бүр 21 хувийг эзэмшсэн. Цөмийн энергийн хууль батлагдсантай холбоотойгоор манайхан 51 хувийг төрийн мэдэлд авч Засгийн газар оросуудтай хамтарч "Дорнод уран" компани байгуулахаа зарласан. Багагүй хөрөнгө оруулалт хийж, тодорхой хувь эзэмшиж байсан канадууд зарга үүсгэх нь ойлгомжтой. Миний хувьд маргаан үүсгэхгүй, ураны салбарын хөгжлийг урагшлуулах зорилгоор канадуудад ядаж арван хувийг үлдээсэн бол гэсэн бодол төрдөг. Канадууд шахагдсан нь үнэн. Олон улсын шүүхэд зарга хүрсэн учраас "Дорнод уран" компани үйл ажиллагаа явуулах боломжгүй. Арбитрийн шүүхэд очсон зарга... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )