Гэрэл зургийг: Todmagnai.mn
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны хурдан азарганы уралдаан өндөрлөлөө.
Азарганы уралдаанд 151 хурдан азаргыг уралдуулахаар бүртгүүлснээс 30 гаруй нь сэрвээний өндрөөр хасагдаж, 106 хурдан хүлэг зурхайнаас хөдөлсөн юм.
Хурдан азарганы уралдаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Искра Золбоогийн хүрэн азарга тэргүүн магнайд хурдаллаа.
Айрагдсан морьдын цувааг танилцуулъя.
- Алдарт уяач Ч.Амарсанаагийн уясан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Алдарт уяач И.Золбоогийн Хүрэн халзан азарга. Унаач хүүхэд – 9 настай Б.Мөнхбилэг.
- Аймгийн алдарт уяач Д.Цээлхаасүрэнгийн уясан Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Г.Бат-Эрдэнийн Ерөөл халзан аварга. Унаач хүүхэд – 10 настай Г.Гансүрэн
- Уяач Б.Лхагва-Очирын уясан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Д.Отгонлхагвын Солонго хүрэн азарга. Унаач хүүхэд – 9 настай Б.Намчин
- Аймгийн алдарт уяач Н.Норовжамцын уясан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ч.Батжаргалын Зээрэн чандмань азарга. Унаач хүүхэд – 9 настай Ц.Болд-Эрдэнэ
- Тод манлай уяач Б.Лхагва-Очирын уясан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, уяач Б.Тогтохын Хүрэн халзан азарга. Унаач хүүхэд – 10 настай Б.Наранбаатар
Сэтгэгдэл ( 0 )