Алдарт уяач Э.Улаанхүүгийн хул халзан даага АМАН ХҮЗҮҮДЛЭЭ

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 07 сарын 12

Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын дааганы уралдаанд Төв аймгийн Дэлгэрхаан сумын Шаравын Мөнгөншагайн сартай хээр даага хурдалж, тэргүүлсэн.

Тэгвэл аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын харьяат, аймгийн Алдарт уяач Э.Улаанхүүгийн хул халзан даага хурдаллаа.

Алдарт уяач Э.Улаанхүүгийн тухайд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмаар шүдлэнгийн уралдаанд хар үрээгээ сойж,  цолоо дуудуулж, төрийн наадамд манлайлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu