Монголын үндэсний музейг 10 дугаар ангийн сурагчид үнэ төлбөргүй үзнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 09

Монголын Үндэсний музей нь 56,000 гаруй үзмэртэй бөгөөд байнгын үзүүллэгийн  9 танхимдаа үзмэрүүдээс дээжлэн харуулдаг. Харин тус музей Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 118 гаруй Ерөнхий боловсролын сургууль байгаагаас 50 гаруй сургуультай гэрээ байгуулан ажиллаж байна.

Музейтэй гэрээ байгуулсан сургуулийн 10 дугаар ангийн сурагчид зохион байгуулалтайгаар 1-6 дугаар саруудад  үнэ төлбөргүй музей үзэх болон бусад хэд хэдэн хөнгөлөлттэй заалтууд гэрээнд тусгагджээ.

Нэг ангийн 25-аас дээш сурагч музей үзсэн тохиолдолд үнийн дүнгийн 10%-д хөнгөлөлт үзүүлэхээс гадна захын дүүргийн сургуулийн нэг ангийн 20-иос дээш сурагч үзсэн тохиолдолд 5 хүүхдийг  үнэ төлбөргүй музей үзүүлэх аж. Сурагчдаа дагуулж ирсэн багш нар болон цэцэрлэгийн насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж байна.

Түүнчлэн хүүхдэд зориулсан “Музейн Боловсролын өрөө” үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү танхимд бүх насны хүүхдэд зориулсан олон сонирхолтой боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top