Өчигдөр 16 цагт Налайх дүүргийн "Цагаан ташаат" компаний уурхайд хорт хий алдагдаж зургаан хүн угаартаж нас барсан аймшигт хэрэг гарсан билээ. Гэтэл өнөө өглөө 09:00 цагийн үед Налайх дүүргийн иргэн Н.Батхуягийн эзэмшлийн уурхайн аманд хорт хий алдагдаж бас нэг хүний амийг авч одлоо. Уурхайн амыг эзэмшигч Н.Батхуяг газар дээрээ нас барж, хамт орсон хүн нь гарч амжжээ. Уг ам лицензгүй байсан бөгөөд өчигдөр болон өнөөдөр болсон ослын газар дээрх агаарын хорт хийг тогтоохоор холбогдох албаныхан ажилллаж байна. Хөдөлмөр хамгаалал алдагдсанаас эрдэнэт хүний амь эрсэдсээр байгааг төр засгийн удирдлагууд хараад л суугаад байх уу.
Д.Сэндэр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )