МХБиржийн 2011.04.04-ний арилжааны мэдээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 05

       МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 2011 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

 

Арилжигдсан ширхэг                       247           
Арилжааны үнийн дүн /төг/            203
Нийт арилжигдсан ширхэг               39 639       
Хувьцаа                                        39 639       
Засгийн Газрын бонд                      0       
Компанийн бонд                            0       
Нийт арилжааны үнийн дүн /төг/     110 021 630       
Хувьцаа                                        110 021 630       
Засгийн Газрын бонд                      0       
Компанийн бонд                            0       
ТОП-20 индекс /өөрчлөлт/              24146.62/+60.14       
Нэгдсэн индекс  /өөрчлөлт/             11980.62/+23.52       
Зах зээлийн үнэлгээ /төг/               2 520 771 419 265       

 

Өнөөдрийн арилжаагаар нийт 30 ХК-ийн 39.6 мянган ширхэг хувьцааг 110.0  сая төгрөгөөр арилжлаа.
Нийт 30 үнэт цаас арилжсанаас 16 үнэт цаасны ханш өсч, 9 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 520.8 тэрбум төгрөг болсон байна.
Топ-20 индекс 24146.62 нэгж болсон нь өмнөх өдрөөс 60.14 нэгжээр буюу 0.25% өссөн байна.
Индексийн сагсад багтах ""Монголиа девелопмент ресорсес"" /5.88%/, Багануур /8.33%/, Шивээ овоо /1.56%/, Могойн гол /2.80%/, Мах импекс /4.07%/, Улаанбаатар ЗБ /10.0%/ зэрэг компаниудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.
"Ремикон" ХК-ийн үнэт цаас 18,237 ширхэг арилжигдсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top