“Улаанбаатар” зочид буудалд өчигдөр “Мак-Клоски Монголын нүүрс ба дэд бүтэц” бага хурал эхлэв. Тус хурлыг Английн “МакКлоский” групп, Монголын “Прайм инфо” компанитай хамтран зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх хуралдаанаар хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл өгөх, монгол нүүрсийг олон улсын зах зээлд хүргэх, мөн дэд бүтэц боловсронгуй болгох талаар ярилцах аж. Өмнө нь манайд зохиогдсон уул уурхайн хуралд оролцдоггүй байсан ОХУ, БНХАУ өргөн бүрэлдэхүүнээр оролцсон нь тус хурлын онцлох үйл явдал байв. Дээр нь АНУ-ын “Пибоди энержи”, Украины “Донбасс”-ын уурхайн төлөөлөгч олон хүний бүрэлдэхүүнээ илгээжээ. Өнөөдөр дуусах тус хурлын дараа төлөөлөгчид Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь Овоот толгойн нүүрсний уурхайтай танилцана.
Д.Сэндэр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )