Монголын бүх ард түмний 13 дугаар их наадмын сагсан бөмбөгийн бүсийн тэмцээн “Хангарьд” паласт боллоо. Эрэгтэй зургаа, эмэгтэй таван багийн 132 тамирчин оролцсоноос Н.Мишигсүрэн ахлагчтай Орхон аймгийн баг тамирчид тэргүүлэв. Удаах байрыг Б.Хэнмэдэх ахлагчтай Өвөрхангай аймгийн баг эзэлж, Архангай аймгийн тамирчид гуравдугаарт шалгарсан байна. Эмэгтэйчүүдээс Д.Цэгмид ахлагчтай Орхон аймгийн тамирчид тэргүүн байр эзэлж, Г.Энхтуул ахлагчтай Булган, Д.Түвшинтөгс ахлагчтай Хөвсгөл аймгийн тамирчид удаах байрын эзэд боллоо. Эдгээр багууд энэ сарын 25-29-нд Улаанбаатар хотод зохиогдох шигшээ тэмцээнд оролцох эрх авсан юм.
Сэтгэгдэл ( 0 )