Орхон аймгийн Засаг даргыг батламжиллаа

Админ | Zindaa.mn
2012 оны 04 сарын 14

 

 

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар сүүлийн 12 жил тасралтгүй ажилласан Дэмбэрэлийн Дэлгэрбаярыг Орхон аймгийн Засаг даргаар томилж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 4 дүгээр сарын 13-ны энэ өдөр батламжийг нь гардууллаа.

Орхон бол эдийн засгийн чадавхиараа улсдаа тэргүүлдэг аймгуудын нэг. Нутаг орноо улам хөгжүүлэхийн төлөө хариуцлагатай, зарчимтай, эрч хүчтэй, нээлттэй, хамгийн гол нь шийдэмгий ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгоод иргэддээ хүрч тулж ажиллахыг даалгалаа.

Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй Д.Дэлгэрбаярыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгосон бөгөөд хамт олных нь шийдвэрийг хүндэтгэж байгаагаа Засгийн газрын тэргүүн С.Батболд тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top