Монголчууд мал сүрэг, тэр дундаа тэмээ ихэрлэхийг ихэд бэлэгшээдэг. Тэгвэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэнгийн нурууны дөрөвдүгээр багийн малчин Н.Амарсанаагийн улаан зүсмийн ингэ ихэрлэжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай ихэр ботгоны зургийг Монгол Улсын Ерөнхий сайдад Засгийн газрын хуралдааны дараа хүлээлгэн өгч, ихэр ботго эсэн мэнд бойжиж байгааг дуулгалаа.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )