МХБ-ийн арилжааны долоо хоногийн тойм

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09

2011 оны 04 дүгээр сарын 04-нээс 04 дүгээр сарын 08-ны хооронд МХБ дээр үнэт цаасны арилжааг 5 удаа явуулж, 50 ХК-ийн 18.9 сая ширхэг хувьцааг 2.3 тэрбум төгрөгөөр арилжлаа.

          Топ-20 индекс 24766.57 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 680.03 нэгжээр буюу 2.8 %-иар өсчээ.
          Индексийн сагсад багтах Таван толгой /14.9%/, Ээрмэл /12.9%/, Могойн гол /12.5%/, Мах импекс /9.8%/, Ремикон /8.5%/, Шарын гол /7.0%/, Баянгол ЗБ /3.3%/, Женко тур бюро /3.2%/, БиДиСек /2.5%/, Адуунчулуун /1.9%/ зэрэг компанийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 42.4 тэрбум төгрөгөөр буюу 1.7% өсч, 2 их наяд 525.3 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Хар тарвагатай /32.0%/, Монгол савхи /18.2%/, Техник импорт /15.0%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Монгол нэхмэл /27.7%/, Уран барилга /14.9%/, Сор /14.9%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

          Нийт 50 үнэт цаас арилжигдсанаас 20 үнэт цаасны ханш өсч, 19 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /9.8 сая ширхэг/, Гермес центр /8.9 сая ширхэг/, Хөх ган /84.7 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Ремикон /1.3 тэрбум төгрөг/, Гермес центр /524.2 сая төгрөг/, Багануур /89.3 сая төгрөг/ компанийн үнэт цаас  арилжигдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top