Таван толгойн хувьцааны сургаар хоосон компани Таван сая төгрөг хүрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12


Монгол улс нэгэнтээ үүцээ задаллаа. Олон зууны турш өмнийн говьд хадгалагдаж байсан их эрдэнэс баялаг Монгол улсын дараагийн 100, 100 жил тэжээх хувьтай байж. Энэ баялгаас ард түмэндээ хувь хүртээх төр засгийн шийдвэр гарч “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааны 10 хувь болох 536 ширхэг хувьцаа иргэдэд үнэгүй өгөхөөр болсон. Дээрээс нь нэмж 2010 оны зургадугаар сарын нэгнээс өмнө байгуулагдсан татварын өр ширгүй аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Таван Толгой”-н хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж авах эрхтэй гэж зарласан. “Монголд Таван Толгой”-н хувьцааг худалдан авах эрх бүхий 53.000 орчим компани бүргэлтэй байгаа аж. Гэтэл “Эрдэнэс Таван Толгой”-н хувьцааг худалдаж авахтай холбоотойгоор хоосон компанийн үнэ тэнгэрт хадлаа. Нэг сая төгрөгний “хулхи” дүрмийн сантай хоосон компани байгуулахад ердөө 50 мянган төгрөг л ордог. Тэгвэл татварын өр ширгүй, ямар нэгэн  зөрчилгүй Х тайлангаа өгөөд явсан компанийг 5 сая төгрөгөөр худалдаж авна гэсэн зар таржээ. Цэнхэр ягаан тасалбар тараах үеэр төрийн томоохон обьектуудыг хямдхан худалдаж авч, амтшсан хүмүүсийн  хийж байгаа ажил бололтой. Анх 1.5 сая төгрөгөөс эхэлсэн хоосон компани өнөөдөр ийнхүү 5 саяд хүрээд байна. Нэг хүнд дээд тал нь тэдэн компани байж болно гэсэн хууль байхгүй юм хойно хэдхэн томчууд л Монголын хамаг компаниудыг худалдаж авах болж таарлаа. Бүх компаниудад тэгш хуваарилна гэсэн нөгөө хувьцаа маань хэдхэн том компани дээр төвлөрнө гэдэг нь эндээс улам тодорхой болж байна. Ерөөсөө компаниудад зарах 10%-иас иргэддээ нэмээд өгчихвөл яасан юм бэ, ерөнхий сайд аа.
Д.Сэндэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top