Аймгийн Номын төвийн үүдэнд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны туг дэрвээд олон хонолоо. Номын төвийн дарга А.Уранчимэг төрийн албан хаагч атлаа хууль зөрчиж, намын дэргэдэх төрийн бус байгууллагыг сурталчилж байгааг та бүхэн харж байна. А.Уранчимэг нь НАМЗХ-ны Орхон аймгийн тэргүүлэгч, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч аж. Сүүлийн үед улс төрөөр карьер хөөж багагүй амжилтад хүрч, Номын төвийн даргын суудалд суугаад байгаа. Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн ажлыг намын ажилтай хутгаж, сурталчлах ёсгүй. Намдаа хайртай бол үндсэн ажлаа өгчихөөд хийх нь зүй ёсны хэрэг болов уу.
Сэтгэгдэл ( 0 )