Апокалипсисийн иймэрхvv таамаглал нь зєвхєн бидний энэ vед гараад байгаа юм биш. Бvр дундад зууны vеэс дэлхий хэзээ сєнєж болох, vvнд ямар нєлєєллvvд гарч ирэх тухай олон орны эрдэмтэд бvр ард иргэд ч хэлэлцэж, тунгаан бодож байлаа. Тэгвэл энэ удаад Infuture.ru сайтад нийтлэгдсэн хэд хэдэн санааг танд хvргье.
Trinity цємийн бємбєг
1945.07.16-нд буюу анхны атомын бємбєгийг туршихийн ємнєхєн Манхеттений хэсэг физикчид цємийн туяа дэлхийн агаар мандлыг шатааж болох юм гэсэн таамаг гаргаад байсан. Тэгвэл єдгєє цємийн туяа тэрхvv аймшигт туршилтынхаас хэдэн мянга дахин хvчтэй болоод байгаа. Зєвхєн ганцхан Trinity бємбєг л гэхэд Австрали тивийг бvрэн сvйтгэх хэмжээний хvчтэй болоод байгаа юм.
2000 оных шиг компьютерын алдаа
1999.12.31-нээс 2000.01.01-нд шилжэх шєнє дэлхий нийтийг “хаос”-т оруулсан билээ. Шєнє дундаас хойш хvн тєрєлхтєн дэлхийн бvх банк болон цахилгаан станцуудад ашиглаж байсан 2000 компьютерийн удирдлага систем, программыг 1900 онд очсон мэт болгох устгал бvхий vйл явц болох гэж байгааг хvлээн тvгшиж байсан. Тэгсэн бол тэдгээрт байсан бvх бvртгэл, данс тооцоог бvрмєсєн устгаж, vйл ажиллагааг нь нам зогсоох байсан билээ. Ингэвэл дэлхийн аж vйлдвэр тэр чигтээ устах аюултай байжээ.
Адронный Коллайдер
Эрдэмтдийн vзэж байгаагаар манай гараг руу хэдэн арван ТэВ /тера цахилгаан хvчдэл/-ийн хvчтэй ойртож байсан аварга Адронный Коллайдерийн хэлтэрхий нь л гэхэд дэлхийн гадаргуу дээр асар том хар нvх vvсгэх гэнэ. Ингэснээр хэдхэн цагийн дотор дэлхий болон тvvний ойр орчмыг гарагийг бvр мєсєн устгаж болно.
Халдварт євчин
Дундад зуунд дэгдсэн “хар тахал” Европын нийт хvн амыг гуравны нэгийг нєгєє ертєнц рvv илгээсэн. Тэгвэл 1918 онд “Испанийн ханиад” 50.000 хvний аминд хvрсэн. Тэгвэл сvvлийн vед анагаахын мэргэжилтнvvд хvн тєрєлхтєнг хэзээ ч эмчлэгдэж дийлдэшгvй вирус устгаж болно гэж vзэж байна. Хамгийн аймшигтай нь ДОХ-ын вирус. Иймэрхvv сvйрлийн тухай хэд хэдэн кино байдаг нь ор худал зvйлыг зєгнєєд байгаа хэрэг биш гэжээ.
Солиртой мєргєлдєх
Дэлхий солиртой мєргєлдєх эсвэл солирон бороо орох гэдэг нь мєн л ертєнцийн мєхєлийн шилдэг санааны нэг. “Армагедон” кино vvнийг тод харуулсан сануулга. Манай дэлхий єдєр болгон метеоритаар бємбєгдvvлдэг. Тэгвэл одоогоос хэдэн сая жилийн ємнє дэлхий дээр маш том “чулуу” унасан билээ. Хэрвээ бидэн дээр дахин тийм хэмжээний солир унавал бvх зvйл хормын дотор сvйрч vгvй болно.
Хэт дулаарал
Антарктидаас хэд хэдэн томоохон мєсєн уул тасарч хайлан алга болсныг бид дэлхийн дулааралтай холбон vздэг. Сvүлийн 100 жилд дэлхийн дулаарал нэг хэмээр нэмэгдсэн. Иймэрхvv маягаар дулаарал vргэлжлэн мєс хайлж, далай эргээсээ халивал хvмvvс бид амьдрах хуурай газаргvй болж, єлсгєлєн, халдварт євчинд нэрвэгдэн vгvй болох талтай. Энэ нь дайнаас ч илvv хор уршигтай хэмээн эрдэмтэд vздэг.
Нар
“Нарны гэрэл” гэдэг таамаг бол магадгvй холын ирээдvйд тохиолдох санаа юм. Ойролцоогоор таван тэрбум жилийн дараа гэхэд нар нь хэт улаан гэрлээр шарах vед дэлхийн бvх далай тэнгис ширгэн дэлхий хатах болно. Тэр vед хvн тєрєлхтєн єєр гарагийг колончлон сансар огторгуйг тєгс эзэмшсэн байх учраас энэ сvйрэлд бэлтгэлтэй болчихсон байх болов уу.
Харийнхны дайралт
1938 онд Орсон Уэллс харийнхны дайралтын талаарх “Дэлхийн дайн” хэмээн радио жvжиг тавьж байлаа. Жvжигийн эхний хэсэг цацагдаж байх vед шууд эфирт нэгэн хачирхалтай чимээ гарсан нь сонсогчдыг паникт оруулж байсан юм. Зарим эрдэмтдийн vзэж байгаагаар єєр ертєнцєд бидэнтэй огт төсөөгүй олон тооны соёл иргэншил байгаа хэмээн vздэг. Магадгvй “тэд” хэзээ нэгэн цагт дэлхийг эзлэн хvмvvс дээр аймшигт туршилт хийж болохыг vгvйсгэхгvй байгаа билээ.
Машинуудын бослого
Одоогоор роботууд шал угаан бас хvнтэй ярилцаж чаддаг болоод байгаа. Тэгвэл ирээдvйд тэд хангалттай ухаантай болоод зогсохгvй автомат удирдлагаар єєрсдєє нисэж, бай устгадаг, эмнэлгийн тусламж vзvvлдэг, бvх замын хєдєлгєєнийг хянаж чаддаг болох нь дамжиггvй. Бvр єєрсдийн оромжийг бий болгон хvч чадал, хэлбэрээ шинэчлэн сэтгэн бодох чадвартай болохыг ч vгvйсгэхгvй. Тэгтэл тэд бидэнгvйгээр байхыг хvсвэл яах вэ…
Эдгээрийг худал, хий хоосон мєрєєдєл гэхгvйгээр нэг сайн бодох цаг нь ирсэн шvv дээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )