ИЗНН-ын дарга С.Оюун, С.Дэмбэрэл болон намын үндэсний хорооны гишүүдийн дараагийн буухиа Булган аймаг байлаа. ИЗНН-аас энэ удаагийн УИХ-ын сонгуульд зохиолч, сэтгүүлч Ц.Буянзаяа нэр дэвшиж байгаа юм. Сонгуулийн товлосон цаг ойртож, өдөр хоног хоног өнгөрөх тутамд эрхэм нэр дэвшигчдийн зүрх бөмбөгөнтөлөө салгалж, иргэд сонгогчид хэнийг сонгох бол намайг сонгох болов уу гээд тэсэн ядан хүлээж суугаа. Харин хэнийгээ сонгох дархан эрхтэй иргэд маань аль хэдийнэ дугуйлах нэр дэвшигч, дэмжих нам, эвслээ тооцоолчихсон биз ээ. Нар мандахаас жаргах хүртэл уулзалтанд оролцоод, “намайг сонгоорой” гэсэн уриа лоозон хашгираад, хар үүрээр хашааны буланд хүртэл эрхэм нэр дэвшигч гуай зогсч байдаг болж. Сонгууль эхэлсэн энэ сард тавтай тухтай амарч чадсангүй үнэндээ. Цаг тутам, хагас бүтэнгүй, хашаа хороо, хаалга үүд балбаж амгалан байдал алдагдуулан байж хэн ч танихгүй хэдэн хүмүүсийн зурагт плакат өгчихөөд явах юм. Дэмжихээ хүрвэл тэр зурагт хуудас, уриа лоозонтой лоозонгүй дэмжинэ. Санал өгөх өдөр наашлах тусам тойргууд сонирхолтой болж нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ. Хэр нэр, нүүртэй вэ гэдэг нь илхэн харагдаж байна. Наадмын сунгаанд ямар морь өнгөтэй дээгүүр давхина. Тэр морь л ерөнхийдөө наадамд түрүүлдэг жамтай. Тэгвэл энэ удаагийн Булган аймагт ИЗНН-ээс нэр дэвшигч Ц.Буянзаяа өнгөлж байна. Тэрээр олон жил улс төрд “орооцолдсон” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярыг хол хаяж магнайлж яваа нь нутгийн иргэдийн санал, сэтгэгдлээс тодорхой харагдаж байгаа юм. Монголын залуусын зүрхэнд, тархинд Монгол эх орны маань цаашдын зам гэрэлтэж эх орон, эргэх дэлхийн булан бүрт Монгол залуу хүн ажил, амьдралаараа манлайлж байна.
Ц.Буянзаяа: Булганыг нэг ч лицензгүй ногоон аймаг болгоно
Иргэдийн уулзалтын үеэр Ц.Буянзаяа “Монголчуудын амьдрал хүн бүхний анхаарлыг татсан яриа болж байна. Амьдрал бол бодитой тодорхой харагддаг, үр дүн шаарддаг үйл явц. Эрх баригч намуудын удирдлагууд олон тоотой тоог ихээр ярьж байна. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засаг өссөн, ажилгүйдэл, гэмт хэрэг буурсан гэж сайн сайхан үгийг хайр найргүй хэлж байна. Тэгвэл амьдралыг бодит байдлаар хэмжих ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд бидний амьдрал сайжирсан уу. Та бүхний найз нөхөд, ах дүү, хамаатан садны чинь амьдрал сайжирсан уу. Үүнээс бодит дүн гарах ёстой. Тэгвэл амьдрал дээр бодитой хэрэгжих зүйлүүдийг эрх баригчид хийсэнгүй. Зөвхөн цаасан дээр зурж байна. Үүнд өөрчлөлт хэрэгтэй. ИЗНН бол хэдий цөөнхи байсан ч авлигын тухай хуулиас эхлээд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн сангийн баталгааны хуулийг баталсан сайхан мэдээ бий. Нэг зүйл тодруулж хэлэхэд, энэ удаагийн сонгуулиар эрх барьж байсан МАН, АН-ын нэр дэвшигчид нийгмийг шүүмжлэх эрхгүй гэдгийг хэлье. Харин шүүмжлэх биш ард түмэндээ амлалтаа биелүүлээгүй талаараа тайлагнах ёстой. Үүнийг иргэд ч өөрсдөө асуух эрхтэй. Миний тухайд цаашдаа Булган аймгийг нэг л лицензгүй ногоон аймаг болгоно” гэлээ. Цэнд-Аюушын Буянзаяа нь Булган аймгийн Сайхан сумын харъяат, МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн МСЭ-ийн гишүүн, Монгол-Солонгосын Зохиолчдын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний бүтээмж төвийн Удирдах Зөвлөлийн гишүүн. Уран зохиол,Монгол хэлний багш,Утга Зохиол судлаач мэргэжилтэй бөгөөд 1980-1988 онд Булган аймгийн Сайхан сумын дунд сургууль, Булган аймгийн 10 жилийн 1-р сургууль, 1990-1994 онд МУБИС-ийн Монгол Судлалын сургууль, 1999-2001 МУБИС-д Утга зохиол судлалын магистр, 2004 онд МУБИС-д Утга зохиол судлалын докторант, 2009 онд Стратеги,менежментийн үндэсний зөвлөх, 2010 онд Япон маягийн менежмент,маркетингээр төгсчээ. Мөн 2011 онд БНСУ-д утга зохиол судлал, 1994-1997 онд ТЕГ-ийн хэвлэлийн албаны ажилтан, 1997-1998 онд Монголын Үндэсний радиогийн “Зуун билэг”студид уран зохиолын редактор, 2005 онд Хэвлэл мэдээллийн “Чөлөөт Монгол”ХХК-ийн Ерөнхий захирал, 2006 онд МИД төслийн зөвлөх байв. Тэрээр 1999 онд МСЭ-ийн дээд шагнал болох “Ган үзэгтэн”, 2006 онд “Алтан-Өд” оны шилдэг бүтээлийн шагнал, 2009 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2009 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан юм.
Б.Манлайбаяр
Сэтгэгдэл ( 0 )