Оюу толгойн орд газраас олборлосон зэс, алт тэргүүтнээр хийсэн медаль Лондонгийн зуны 30-р олимпийн тамирчдын энгэрт гялалзахаар боллоо. Учир юу хэмээвээс өнөөдөр Лондонд төвтэй “Рио Тинто” олон улсын уул уурхайн групп Лондонгийн олимпийн наадамд амжилт гаргасан тамирчдад олгох 4700 медальд ашиглах алт, мөнгө, зэсийг гаргахаар болжээ. Тус групп нь АНУ-ын Солт-Лейк хот дахь “Кеннекот Юта” зэсийн уурхай болон Монголын Оюу толгой орд газрын бүтээгдэхүүнээс медаль хийхэд ашиглах юм. “Рио Тинто” компани 2002 оны өвлийн олимпийн наадмын медалийн түншээр ажиллаж байсан ажээ.
Олимпийн наадмын алтан медалийг зургаан грамм алтаар бүрж хийдэг бол дэд аваргуудын медалийг цэвэр мөнгөөр цутгаж хийдэг байна. “Лондон-2012” олимпийн медалийн загварыг энэ зун олон нийтэд танилцуулах гэнэ.
Ө.Яруу Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )