Өмнөговьд архи согтууруулах ундаа борлуулахыг түр зогсоолоо

Админ | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

УИХ-ын сонгуулийн санал хураах үйл явцтай холбогдуулан Өмнөговь аймагт архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг түр хоригложээ.

Өөрөөр хэлбэл 2012 оны зургадугаар сарын 27-29-ний өдөр согтууруулах ундаа худалдах, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй болсон байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “ж” заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын гаргасан уг захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд даалгажээ.

Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, бүх сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. 

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top