2012 оны УИХ-ын сонгуулийн санал авах үйл явц өнөөдөр өглөө албан ёсоор эхэлсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос 11:00 цагийн байдлаар ирцийн мэдээлэл хийсэн юм.
Аймгуудаас сонгогчдын ирц хамгийн өндөр байгаа нь Ховд аймаг байна. Энэ аймагт нийт 48679 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэнээс 12486 иргэн буюу 25,65 хувь нь саналаа өгчээ. Нийт аймгуудын хувьд 1030347 сонгогч нэрсийн жагсаалтанд бичигдсэнээс 201805 сонгогч буюу 19,55 хувийн дүнтэй байна.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )