Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу, Шанд, Рашаант багийн нутгаар энэ сарын 4-ний 17.00 цагийн орчим хүчтэй аадар бороо орсны улмаас 324 айл үерт автжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажилласан байна. Аврагчид тухайн нутаг дэвсгэрт байрлах айлуудын гэр, орон сууц үерийн усанд автсан байсныг усны гольдролыг нь өөрчилж, үерийн суваг шуудуунд холбосон байна. Энэ үеэр үерийн усанд боогдсон долоон иргэнийг аюулгүй газарт гаргаж, таван айлын гэрийг нүүлгэн шилжүүлжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )