Таван Толгой ордын байршил, уурхайн үүсэл

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

Таван толгойн орд газар нь хуучин Тvшээт хан аймгийн Говь тvшээ гvний хошууны Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд ард байрладаг. Таван жижиг толгойн хэлбэрээр байрласнаас Таван толгой хэмээн нэршсэн ажээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны дєрєвдvгээр сарын 18-ны тогтоолоор тус орд газрыг улсын болгож, Аж vйлдвэрийн яаманд шилжvvлснээр Дундговь аймаг дахь Цагаан-Овоогийн уурхайн нэг цэг болон анх "Таван Толгой" ХК нь найман хvний бvрэлдэхvvнтэй, 3000 тн нvvрс олборлон борлуулах улсын төлөвлөгөө хvлээн авч ажиллаж эхэлсэн тvvхтэй. Өөрөөр хэлбэл, тус ордын анхны олборлогч болох "Таван Толгой" ХК нь энэ жил 45 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Таван толгойн нvvрсний уурхайн орд газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт оршиж байна. Газарзvйн байршлын хувьд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зvvн тийш 98 км, Цогтцэций сумаас 15 км, Улаанбаатараас 550 км-ын зайд далайн төвшнөөс дээш 1500-1830 метрийн өндөрлөгт оршдог. Таван толгойн ордын хэмжээнд нvvрсний нийлбэр зузаан нь 191 метрт хvрдэг, нийт нvvрсний 16 давхарга нь 74.9 метр зузаантай, нийт нөөцийн хэмжээ нь зургаан тэрбум гаруй тонн, vvнээс хоёр тэрбум гаруй нь коксждог, өндөр чанартайд тооцогддог. Таван толгойн нүүрсний уурхайн одоогийн ил аргаар олборлож байгаа чулуун нүүрсийг УСТ-889-91 гэсэн улсын стандартаар баталгаажуулж мөрдөж байгаа.

Үзүүлэлтүүд нь:
        Нүүрсний төрөл       Коксжих нүүрс
        Нүүрсний марк        Ж,Г,КЖ
        Үнслэг                    20% ихгүй
        Хүхэр                    0.5% ихгүй
        Дэгдэмхий бодис     32.5%
        Чийглэг                  8.5% 
        Дулаан гаргах чадвар 5120 ккал/кг байдаг байна.

Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top