Нүүрс угаах буюу баяжуулсан нүүрс

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

Нүүрсийг угаах буюу баяжуулах нь нүүрсийг буталж, нунтаглаж механик аргаар нягтруулж шахмал хэлбэрт оруулах зэрэг анхан шатны боловсруулалтаас ялгаатай байдаг.  Нүүрсийг баяжуулах нь нүүрсний чанарыг сайжруулахад чиглэгдсэн технологийн боловсруулалт юм.   Түүний гол зорилго нь  нь нүүрсэн дэхь органик бус механик хольцыг цэвэрлэн таваарын нүүрсний илчлэгийг дээшлүүлэх, үнслэгийг бууруулахад оршдог байна. Нүүрсийг баяжуулах нь дулааны цахилгаан станцуудын түлшний зардал болон нүүрс ангилах, үнс зайлуулах үйл ажиллагааны зардлыг ихээхэн бууруулдаг байна.  Нүүрсийг брикетлэх, коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх зэрэг боловсруулах үйлдвэрүүдийн зайлшгүй  техникийн нөхцөл  нь нүүрс баяжуулах юм.Баяжуулсан нүүрс нь үнслэг багатай, илчлэг өндөртэй тул ихэвчлэн гангийн үйлдвэрүүдэд хэрэглэгддэг. Манай орны экспортонд гаргаж буй нүүрс нь харьцангуй чанар өндөртэйд тооцогдох тул Хятадын гангийн үйлдвэрүүд авч хэрэглэдэг аж.

Уул уурхайн мэдээллийн алба Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top