Завхан аймгийн 11 сум гэрэлгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын ширүүн бороо орсны улмаас нэлээд хохирол учирсан. Завхан аймгийн төв Улиастайд дуу цахилгаантай, ширүүн бороо орж, өндөр хүчдэлийн хоёр тулгуур багана унаснаас цахилгаангүй болжээ. Одоогоор аймгийн төвөө хэсэгчилсэн цахилгаанаар хангаж байгаа ч тус аймгийн 11 сум одоог хүртэл гэрэлгүй байна. “Өндөр хүчдэлийн тулгуур баганууд Богдын голын гүүрний дор усанд уначихсан тул усны түвшин татрахыг хүлээж байгаа талаар Тайширын усан цахилгаан станцын Завхан аймаг дахь мэргэжилтэн хэлсэн юм. Усны урсгал ширүүн байгаа учир кран бүү хэл аврагчид ч тийшээ орох боломжгүй байгаа аж. Тулгуур багануудыг сэргээн засах, шинээр тавих ажилд нийтдээ 47 сая төгрөг шаардлагатай гэсэн байцаагчийн дүгнэлтээ Улсын онцгой комисст хүргүүлжээ. Дээрх тулгуур багануудын нэг нь л дахин ашиглах боломжтой тул дахиад гурван багана хэрэгтэй гэнэ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top