“Эрдэнэс Таван Толгой”-н нийт хувьцаа 10 тэрбум доллар давна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

“Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум хувьцаа гаргасан. Нэг хувьцаа нэг доллар орчмоор үнэлэгдэнэ гэсэн ерөнхий таамгийг ЗГ дэвшүүлж байгаа. Тэгвэл “ЭТТ” ХК-ийн анхны үнэ 15 тэрбум доллар болно. Одоогийн байдлаар нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тoгтooxooop ТӨХ ажиллаж байна. Энэ тоог гаргахын тулд эхлээд ордынхоо үнэлгээг гаргах шаардлагатай бөгөөд энэ ажлыг олон улсын зах зээлд нэр хүндтэй компаниар хийлгэхээр сонгон шалгаруулалт зарлаад байгаа юм.Эдийн засгийн салбарын олон улсын мэргэжилтнүүдийн үнэлж байгаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлгээ 10 тэрбум ам.доллар давна гэсэн мэдээллийг ТӨХ-ноос гаргаад байна. Энэ нь дэлхийн хэмжээнд дээгүүр жагсах үнэлгээ бөгөөд цаашид нэмэгдэх бүрэн боломжтой гэнэ.

“Оюутолгой”-н ордын 66%-ийг эзэмшиж байгаа "Айвенхоу Майнз" компанийн хувьцааны ханш 28 ам.долларт хүрсэнтэй харьцуулбал манай ТТХувьцаа өсөх бүрэн магадлалтайг нотолж байна. Тиймээс хувьцаагаа үнэ хүртэл манай иргэд хадгалах нь зөв гэсэн тайлбарыг ЗГ хийж байна.

Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top