“Эрдэнэс таван толгой” ХК-ийн оператор компани шалгаруулах, стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах, гүйцэтгэх захирал шалгаруулах тендерийг Монгол улсын засгийн газраас эхний удаа зарласан ч цуцалсан юм. Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт “Пибоди Энержи”, “Вале”, “Мицуи”, “Экстрата” зэрэг 11 компани, консорциум, оператор компанийн тендерт Австралийн “Лэйтон Ази”, “МакМахон”, Германы нэг жижгэвтэр компани тунаж үлдэж байсан. Харин “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын тендерт Австрали, Герман, Америкийн мэргэжилтнүүд материалаа ирүүлж байсан юм. Энэхүү гурван тендер цуцлагдсан шалтгаан нь “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компани дүрмийн дагуу байгуулагдаагүй байхад хамтрагчийн, олборлогчийн, захирлын тендерийг зарласан гэдэг үндэслэлээр хүчингүй болсон юм.
Гэвч “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ байгуулагдсанаас өөр ахицгүй, өөрөөр хэлбэл хувьцаат компанийн дүрэм журам тодорхой болоогүй хэвээр байхад дараагийн тендерээ зарласан гэж зарим эх сурвалж засгийн газрыг шүүмжилж байсан юм.
Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )