УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай
2009 оны 07 сарын 16 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 57
|
Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт, 29 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: |
|
1.Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай. |
|
2.Оюу толгой ордыг ашиглахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим, удирдамж, Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн санал, дүгнэлтийг харгалзан байгуулахыг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй. |
|
3.Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай. |
|
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-д даалгасугай. |
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Сэтгэгдэл ( 0 )