NYSE –АНУ-ын Нью-Йорк хөрөнгийн бирж нь дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж бөгөөд тус биржийн зах зээлийн үнэлгээ 13,39 триллион ам.доллар бөгөөд 2317 компани бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Nasdaq – Насдак хөрөнгийн бирж мөн АНУ-ын Нью-Йорк хотноо байрладаг дэлхийн анхны электрон бирж юм. Насдакийн зах зээлийн үнэлгээ 4,72 триллион ам.доллар бөгөөд одоо 2872 компани бүртгэлтэй аж.
Токyo – Японы Токио хөрөнгийн бирж нь үндсэн 1 дэх, 2 дахь зах зээл хэмээн дотроо хуваагддаг. Зах зээлийн үнэлгээ нь 3,8 триллион ам.доллар, 2292 компани бүртгэлтэй бирж юм.
London – Их Британий Лондонгийн хөрөнгийн бирж нь дэлхийд мөн зах зээлийн үнэлгээ, үйл ажиллагаа, цар хүрээгээрээ толгой цохидог бөгөөд зах зээлийн нийт үнэлгээ нь 3,6 триллион ам.доллар бөгөөд үндсэн буюу хоёр дахь зах зээл хэмээн хоёр төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг. 3000 гаруй компани бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна.
Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )