Таван толгойн орд нь 6,4 тэрбум тонн коксжих болон хүрэн нүүрсний нөөцтэй дэлхийд ховор орд. Дэлхийн нүүрсний жилийн хэрэглээ долоон тэрбум орчим тонн бөгөөд үүнээс Хятадын зах зах зээл тэн хагасыг нь буюу жилд гурван тэрбум тонн нүүрс ашигладаг байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ тогтмол өсөж байгаа. 2010 онд нэг тонн нь 150-200 ам.долларын хооронд хэлбэлзэлтэй байсан байна. Таван толгой ордын 51 хувийг төр эзэмшиж, 10 хувийг нь нийт ард түмэндээ үнэгүй эзэмшүүлэхээр, 10 хувийг нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь, үлдэх 29 хувийг нь дэлхийн томоохон биржүүд дээр зарж шаардагдах хөрөнгө оруулалтыг татахаар УИХ-аас шийдвэрлэсэн. Монгол улсад байгаа байгалийн баялгийг ашиглаж дэлхийн нэр хүндтэй биржүүдээс хөрөнгө босгосон олон монгол компаниудын хувьцааны үнэ анхны нэрлэсэн үнээс олон дахин өссөн туршлага бий.
Сэтгэгдэл ( 0 )