“Эрдэнэс Таван Толгой”-н хувьцаа дөрвөн бүлэг хэсэгт хуваагдана

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

Нэгд, 2011 оны 3-р сарын 31-нээс өмнө төрсөн Монголын нийт иргэдэд үнэгүй олгосон 10%-ийн энгийн хувьцаа. Үүнээс бид 536 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Дээр нь нэмж нэг ширхэг давуу эрхийн хувьцаа эзэмшихээр ЗГ шийдвэрлэсэн.

Хоёрт, 2010 оны 6-р сарын 1-нээс өмнө үүсэн байгуулагдсан Монголын нийт компаниудад нэрлэсэн үнээр нь зарах 10% энгийн хувьцаа. Энд тавигдах гол шаардлага нь тухайн компани татварын өргүй байх. Нэг компанид яг ижил төрлийн хувьцаа ноогдоно. Засгийн газраас тодорхой хугацаа зааж компаниудад нэрлэсэн үнээр худалдаж авах боломж олгоно.

Гуравдугаарт, Дэлхийн хөрөнгийн зах зээлд худалдах 29% энгийн хувьцаа. Сонгож авсан дөрвөн банк болон Лондонгийн хөрөнгийн бирж, Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 29%-ийн энгийн хувьцааг дэлхийн зах зээлд борлуулна. Энэхүү хувьцааг аль орны иргэн худалдан авах тэгш эрхтэй. 29%-ийн хувьцаанаас орж ирэх ашгаар “Таван толгой” төслийг санхүүжүүлнэ гэж төрийн зүгээс мэдэгдэж байгаа.

Дөрөвдүгээрт, Монгол Улсын төрийн эзэмшлийн 51%-ийн давуу эрхтэй хувьцаа. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 51%-ийг төр давуу эрхтэй эзэмшинэ гэсэн үг. Тодруулбал, төр энэхүү 51%-иа эзэмших давуу эрх эдэлнэ. Зарж борлуулахгүйгээр ноогдол ашгийг нь авна. Улсын төсвөөр дамжуулж ашгийг улс орны хэмжээнд дахин хуваарилалт хийнэ.

Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top