Андеррайтер (хөрөнгө оруулалтын банк)

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

Андеррайтер гэдэг нь үндсэндээ шинээр хувьцаа гаргаж буй компаниас нийтэд санал болгож буй хувьцааг анхдагч зах зээл дээр борлуулах, эсвэл өөрөө худалдан аваад эргүүлэн олон нийтэд худалдах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд юм. Андеррайтерууд нь олон улсын практикт ихэвчлэн хөрөнгө оруулалтын банкууд байдаг. Харин манай улсад андеррайтерын тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компаниуд анхдагч зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь үнэт цаас гаргагчаас бүх хувьцааг нь буюу тодорхой хэсгийг худалдан авч ашиг олох зорилгоор түүнийгээ бусдад худалдах юм уу арилжих үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг хэлдэг байна. Өнөөдөр манайд ажиллаж байгаа 47 брокер, дилерийн пүүсээс тав нь  ("Би Ди Сек", "Бат инвест", "Форинтер", "Эм Ай Си Си" пүүс, "Нортенсек" ) андеррайтер хийх эрхтэй юм байна. Дээрх таван брокер, дилерийн пүүс андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан гэсэн үг.

Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top