IPO гэж юу вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

Сүүлийн үед мэргэжилтнүүд Таван толгойн IPO хийнэ гэж их ярих болсон. Үүнийг зарим иргэн ойлгохгүй энэ талаар биднээс сонирхож асууж байсан удаатай.
Тэгэхээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд анх удаа гаргаж арилжааг эхлүүлэхийг IPO хийнэ гэдэг байна.
Бүр тодруулбал, компани хувьцаагаа хөрөнгийн биржид бүртгүүлэн анх удаа олон нийтэд санал болгон худалдаалж шаардлагатай хөрөнгө татан төвлөрүүлэхийг IPO буюу  Initial Public Offering гэж нэрлэдэг. Таван толгойн нийт хувьцааны 29 хувьд IPO хийж дэлхийн зах зээлээс хэдий хэмжээний хөрөнгө босгож чадахаа мэдрүүлэхээр дэлхийн нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банкууд Монгол Улсын Засгийн газарт өөрсдийн саналаа тавиад байна. Урьдчилсан таамгаар 5-10 орчим тэрбум ам.долларын санхүүжилтийг олох боломжтойг мэргэжилтнүүд хэлдэг.

Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top