“Эрдэнэс таван толгой”-н IPO хийх банкууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

"Эрдэнэс Таван Толгой" хувьцаат компанийн хувьцааг дэлхийн зах зээлд гаргахад зөвлөхөөр ажиллах гадаадын дөрвөн банкны нэр тодорлоо.  Үүнд  зах зээлийн ерөнхий зохион байгуулагчаар Германы "Дойче" банк, АНУ-ын "Голдман Сакс" банк, хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэгтэйгээр хамтран оролцохоор Францын "Би Эн Пи Париба" банк, Австралийн "Маквэари" банк сонгогджээ. Сонгон шалгаруулалтад олон улсад нэр хүнд бүхий 16 банк өрсөлдсөнөөс дээрх дөрвөн банк шалгараад байна.

Уул уурхайн мэдээллийн  алба. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top