Энэ сарын З-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт зусаж байсан малчин Пүрэвжавын хотонд гурван үхэр тодорхойгүй шалтгаанаар үхжээ. Тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид үхсэн малын сэг зэмээс авсан сорьцыг шинжлүүлэхэд боом өвчин болох нь тогтоогдсон байна. Уржигдар Тосонцэнгэл сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Сумаас томилогдсон Ажлын хэсэг хорогдсон малын сэг зэмийг булж устган, голомтын бүсэд байгаа хоёр хот айлын болон сумын төвийн ойролцоох айл өрхийн нийт 300 гаруй үхэрт урьдчилан сэргийлэх тарилга хийсэн байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )